Найруулагч П.Лхагвадуламыг 65,000,000 төгрөгөөр шагнана
Найруулагч П.Лхагвадуламын бүтээл болох “Есдүгээр сарын цас” кино 79 дэх удаагийн Венецийн кино наадмаас Шилдэг богино хэмжээний кино хэмээх шагналыг хүртсэн.
Түүний энэхүү амжилтыг үнэлж, 65,000,000 төгрөгөөр шагнах шийдвэрийг Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд гаргажээ.”Есдүгээр сарын цас” кино нь Торонтогийн болон Хэмптоны олон улсын кино наадмаас нэр дэвшсэн төрөлдөө шилдгээр шалгарсан юм.