Яармагийн замд осол гарч, 22 настай иргэн автомашины эд ангид хавчуулагджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн автозамд зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагджээ.
Ослын талаар дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 02-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Форд” загварын автомашин, “Сонато-6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Х /22 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдаж, шагай хэсгээр хугарсан байжээ. Алба хаагчид 17 минут ажиллаж иргэнийг эсэн мэнд гарган Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.