Машинд төрсөн нярайн биеийн байдал муудсан гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Өргөө амаржих газрын үүдэнд машинд төрсөн нярайн биеийн байдал өчигдөр орой 22 цагийн орчимд муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.
Энэ талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулахад, “Эх хүүхдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа. Цахим сүлжээнд түгсэн мэдээлэл шиг нярайн биеийн байдал муудсан зүйл болоогүй. Энэ бол мэдээлэл ташаа мэдээлэл” гэв.