Ковидын түр хуулиар томилогдсон 7 яамны ТНБД-ыг ЗГ-ын хуралдаанаар чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилно

Цар тахлын хууль өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан ковидын хуулиар томилогдсон долоон албан тушаалтанг энэ долоо хоногт багтаан шинэчлэнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдэгдсэн. Тодруулбал, ковидын хуулиар томилогдсон 7 яамны ТНБД-ыг маргаашийн ЗГ-ын хурлаар чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилох юм байна.

Үүнд, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны ТНБД Б.Бямбадагва, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Ц.Эрдэмбилэг Цахим хөгжил яамны ТНБД Ч.Золбаяр нар багтаж буй юм.

Харин дараагаар нь ТАЗ-д захиалга өгч сонгон шалгаруулалт хийсний дараагаар шаардлага хангаж буй ТНБД-уудыг үүрэгт ажилд нь жинхэлж, шаардлагага хангаагүй нөхдүүдийн орон тоонд нь шаардлага хангасан хүмүүсийг томилох аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments