Галсансүхийн Нисванис концерт Voo санд нэмэгдлээ

Нисванис хамтлагийн түүх, уран бүтээлийг яруу найрагч Б.Галсансүхгүйгээр төсөөлөшгүй билээ. Тэдний хамтдаа бүтээсэн олон дуу сонсогчдын зүрх сэтгэлд хүрч, хит болсон юм.

Энэхүү түүхийг тодруулан бичиж үлдээхээр “”Галсансүхийн Нисванис” хэмээх  цогц контент төсөл гурван үе шаттайгаар буюу хөгжим, яруу найргийн хосолсон пянз, яруу найраг ба unplugged концерт, видео контент гэсэн гурван хэсгээс бүрдсэн юм. Бүхий л цаг үед бие биенийхээ бүтээл тууривалд нөлөөлж, гайхамшигтай хамтрагчид байсан ах нар маань нэгэн тайзнаа гарсан энэхүү тоглолтын видео контент бэлэн болж Voo санд нэмэгдлээ.

Уг видед контентыг Төслийн ерөнхий Продюсер Д.Гүнболдын санаачлан, Ерөнхий ивээн тэтгэгчээр Voo хамтарч,  Monolith pictures бүтээсэн юм.  Видео контеныт хугацаа улирах тусам үнэ цэн нэмэгдэж, одоо хийгээд ирээдүйн үзэгчдэд түүх болгон үлдээж буй өв билээ. Видео контент нь Д.Галсансүхийн шүлгүүд дуудагдаж, Нисванис хамтлагийн бүрэн хэмжээний  unplugged контцертоос гадна зочин яруу найрагчид болох  Б.Алтанхуяг, С.Начин, Ө.Үлэмжтөгс, Я.Баяраа, Б.Батзаяа, Хүрээ хөвгүүн, Танхай банди хэмээх Г.Ням-Очир нар  шүлгээ дуудахыг сонсох болноо.  Тус видео контентыг та Voo сангаас хүссэн үедээ 5900₮  түрээслэн хүлээн авч үзэх боломжтой юм.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments