“Эхийн алдар“ I, II зэргийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэллээ

“Эхийн алдар” I, II зэргийн одон авах ээжүүдийн материалыг хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авах юм.

Тэгвэл ээжүүд дараах материалыг бүрдүүлэх юм. Үүнд,

  • Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
  • Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

Юуг анхаарах вэ,

  • Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
  • Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
  • 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *