М.Уранцэцэг Тбилисийн Их дуулгад түрүүллээ
Гүржийн нийслэл Тбилиси хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн Их дуулгад манай улсын тамирчин М.Уранцэцэг 48 кг-д түрүүллээ.
Энэ удаагийн тэмцээнд 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцохоор Тбилиси хотод ирсэн юм. Ийнхүү тус тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт М.Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж 3 дугаар байрт дэвшлээ.