ЗГ: Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмын талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн 100.000 төгрөгийг хэрхэн олгох журмыг батлах юм.
Тодруулбал, энэ оноос эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.Тиймээс ямар өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох тухай журмыг боловсруулахаар ХНХЯ-наас ажлын хэсэг томилогдон ажилласан юм.