Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний 08.00-08.30 цагийн байдлаар Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна. Уг байршил орчимд агаарын чанарын индекс 308 байгаа юм. Ийм үед удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болно хэмээн agaar.mn сайт мэдээлжээ.

Түүнчлэн Толгойт, МҮОНРТ, Амгалан, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаарын чанарын индекс 203-299 буюу бохирдолтой байна. Агаар энэ зэргийн бохирдолтой үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч эхэлдэг бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.


Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments