|

Урд хөрш хил нээсний дараа өнгө үзэмж муу машин хүлээн авахгүй гэв

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс сэргээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор хоёр тал бэлтгэл ажлаа хангаж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах талаарх зөвшилцөө хийгээд буй.

Түүнчлэн Замын-Үүд, Эрээн боомтоор зорчигч болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд зарим шаардлагуудыг БНХАУ-ын талаас тавьсан байна. Тухайлбал, өдөрт 300 зорчигч хилээр нэвтрүүлэх бөгөөд 20-иос доош суудалтай тээврийн хэрэгсэл гаргах аж. Хилээр нэвтрэх иргэдийн тоо болон тээврийн хэрэгслийг цаашдаа үе шаттайгаар нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн урд хөрш УАЗ 469 машин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь УАЗ 469 машин нь өнгө үзэмж, аюулгүй байдал талаасаа тус улсын стандартыг хангахгүй гэжээ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments