СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон шуурга секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын мэдээллээр, өнөөдөр Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасаар шуурна. Мөн Өмнөговь аймгийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар шороон шуурга секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг ОБЕГ-аас мэдээлэв.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *