Г.Хэрлэн Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Тбилисийн их дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Г.Хэрлэн зодоглож хүрэл медаль хүртлээ.
Жиндээ дэлхийд зургаад эрэмбэлэгдэж байгаа тэрбээр энэ тэмцээнд хоёрт бичигдэн оролцсон учир хэсгээ тэргүүлж, эхний тойрогт хийлсэн. Улмаар эхний барилдаанаа британийн 21 настай жүдоч Майкл Фрайертай хийн өрсөлдөгч нь гурав дараалан торгуульснаар ялалт байгуулжээ.
Харин хүрэл медалийн төлөө Г.Хэрлэн Гүржийн жүдоч Баграти Ниниашвилитэй өрсөлдлөө. 22 настай, Европын наадмын хүрэл медальт Баграти Ниниашвилитэй манай жүдоч анх удаа таарч барилджээ. Гран при тэмцээний алт, гурван хүрэл медальт гүржийн жүдочийг Г.Хэрлэн цаг дуусахаас минут хагасын өмнө цэвэр ялсан байна.