Засгийн газар хуралдаж, сайд нарын томилгоог хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл /2022.01.05/ 13:00 цагаас Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж, дөрвөн сайд, таван яамны дэд сайдын асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал,

  • Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг
  • Боомтын сайдаар Х.Булгантуяа
  • Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг томилохоор хэлэлцэж буй.

Харин эдгээр томилгооны дараа Засгийн газар 15:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, уг томилгоонуудыг хэлэлцэхээр тов зарлаад байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *