Г.Амартүвшин: Ц.Даваасүрэн гишүүн хувийн шантаажаа сайн хийсний үр дүнд сайд боллоо
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг томилсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Би Ц.Даваасүрэнг сайдаар томилж байгаад эмзэглэж байна. Тэр хүн энэ танхимд бусад гишүүд рүүгээ дайрч хувийн шантаажаараа танигдсан. Гэтэл ажлаа сайн хийсний үр дүнд сайд болгож байгаа юм байна. Эрчим хүчний сайд байхдаа Хөгжлийн банкин дахь эрчим хүчний зээлийг төлж чадаагүй. Ер нь эрчим хүчний ямар дэвшилт гаргасан юм. Нэг ч цахилгаан станц шинээр баригдаагүй. Гаднын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг гишүүн шүү дээ” хэмээв.