“Газар зардаг БОАЖЯ-ны газрын дарга, ББСБ-тай Монголбанкны зарим даргыг удахгүй зарлана”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдаас багийн дарга нар 500-600 мянган төгрөгийн цалин авч байгаад анхаарахыг хүсэв.

Гүйцэтгэх засгийн тэргүүн түүний асуултад хариулахдаа “Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой хэргийг шүүх удахгүй шийднэ. Тухайн үеийн прокурор гэх мэт хуулийн удирдлагууд энэ хэрэгт оролцжээ. Зэстэй холбоотой нэг асуудлаа ингээд шийднэ. Иймд нүүрсний орлогоо өсгөхөөр ажиллаж байна. Манай экспортод нүүрс, зэс голлох нөлөөтэй. Уул уурхай тойрсон, 30 жилийн, далд эдийн засгийг ил болгох, амаргүй ажлыг бид эхлүүлсэн.

Манай улсын гадаад валютын нөөц богино хугацаанд 2.9 тэрбум ам.доллараас 3.5 тэрбум ам.доллар хүрлээ. Үр дүн гарч болдгийг бид харлаа. Гурван жилийн дараа Эрээний боомтын зорчигч тээврийг энэ бямба гарагт нээх гэж байна.

Эдийн засгийн байдал дээшлэхээр бид төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Хамгийн чадварлаг хүмүүс төрд ажиллах ёстой. Гэхдээ орлогоо нотолж чаддаггүй төрийн албан хаагчдыг ил болгоно. Ялангуяа газрын асуудлыг ил болгоно. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Би төмөр замын дарга нарт хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно. ББСБ-тай Монголбанкны газрын дарга нарыг ч зарлана” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *