ҮЙЛ ЯВДАЛ: АН-аас тус намын Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулна
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд
09:30 цагт хоёрдугаар ээлжийн 12 бүлгийн 31 хотын стандартыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож хэлэлцэнэ.
Стандарт хэмжил зүйн газарт
10:00 цагт УГТЭ эрүүл мэндийн салбарт анх удаа долоон чиглэлээр ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн тул баталгаажуулалтын сертификатаа хүлээн авна.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагуудыг огцруулъя” сэдвээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
11:00 цагт АН-аас тус намын Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс ЭТТ компанийн туслан гүйцэтгэгч хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCO” компани хууль зөрчиж ажилчдаа хохироосон болон Монгол Улсад учруулсан хор хохирлын талаар хэвлэлийн хурал хийнэ.