2024 оны сонгуульд Ардчилсан нам нэг баг болж оролцоно

АН-ын зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

АН-ын зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүн н.Эрдэнэсувд “Өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сард АН-аас зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. 12 хүний төлөөлөлтэй. Зөвшилцлийн ажлын хэсэг АН-д тулгамдаад байгаа дотоод асуудлаа хэлэлцэх, асуудал шийдлийн гарцыг тодорхойлж, санал боловсруулах зорилготой. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцлээ. Авлига, албан тушаал, нүүрсний хулгай зэрэг асуудал гаарч, иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ хэцүү үед улс төрийн хоёр баганын нэг болсон АН сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулахгүй бол цаашид нөхцөл байдал улам дордоно. Энэ эрсдлийг тооцож үзээд, дотоод маргаанаа хойш тавилаа. Улмаар ойлголцлын санамж бичиг байгууллаа. АН хүчтэй сөрөг хүчин байхын тулд 2024 онд УИХ болон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нэг баг болж оролцоно. Түүнчлэн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *