Дуучин Тейлор Свифтийн муур Оливиа Бенсон 97 сая ам.долларын хөрөнгөтэй

Дуучин Тейлор Свифтийн муур 97 сая ам.долларын хөрөнгөтэйгөөрөө дэлхийн чинээлэг тэжээвэр амьтдын тоонд зүй ёсоор оржээ.

“All About Cats” сэтгүүлийн саяхан гаргасан тайланд 33 настай поп одын хайртай муур Оливиа Бенсон дэлхийн хамгийн баян тэжээвэр амьтдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж, 97 сая долларын хөрөнгөтэй гэжээ.

Энэхүү жагсаалтыг инстаграмын аналитик дээр үндэслэн гаргасан байна. Тэжээвэр амьтдын алдартай брэндүүдийн нүүр царай болж, сурталчилгаанд тоглосон байдал, өөрсдийн албан ёсны сошиал хаягийн дагагчдын тоо зэргийг харгалзан үзжээ.

Сэтгүүлийн тайлбарт “Оливиа инстаграмын нөлөөгүйгээр амжилтанд хүрсэн” гэж бичжээ. Шотландын үүлдэр болох Оливиа эзэнтэйгээ хамт хэд хэдэн дууных нь клипэнд тоглож, өөрийн гэсэн нэрийн барааны брэндтэй болж, өндөр төсөвтэй зар сурталчилгаанд тоглож баяжсан байна.


 

Эх сурвалж: Billboard

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments