Х.Нямбаатар: Нүүрсний хулгай бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар урд шөнө явагдсан хойшлуулшгүй ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ, “Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой. Гаалийн байгууллага, нийгмийн даатгал, татварын салбар, тээвэр ложистикийн бүхий л авлига албан тушаалын асуудалтай ЗГ тэмцэж байгаа. Ерөнхий сайд бас нэг зүйлийг хэлсэн. Энэ зургаадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчид сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөхийг уриалсан. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлоготойгоо тэнцүү хэрэглээтэй байх хэрэгтэй” хэмээв.