Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Охиндоогийн Цэндсүрэнг томилсон.

О.Цэндсүрэн нь 1965 онд төрсөн. 1983 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1984 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 1989 онд тус улсын Свердловск хотын Уул уурхайн дээд сургууль, 1999 онд Улаанбаатар хууль зүйн дээд сургууль, мөн онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг тус тус төгссөн. Уул уурхайн инженер, эрх зүйч мэргэжилтэй, Техникийн ухааны магистр, дэд докторын зэрэгтэй.


 

Тэрбээр 1999-2003 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 2003-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга, 2009-2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинжээч, референт, ахлах референт, 2015-2016 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2016 оноос “Гурван сор” ХХК-д зөвлөх, 2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажиллаж ирсэн, улсад 22 жил ажилласан туршлагатай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *