Шүүгч нарт сахилгын хэрэг үүгэжээ
Шүүхийн ёс зүйн хороо нь 2020 оны 12 дугаар сарын 21-д томилогдож, 6 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хорооны өмнөх бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны улмаас 2020 онд гомдол шийдвэрлээгүй тул одоогийн бүрэлдэхүүн 2019 оны 94, 2020 оны 141, 2021 онд хүлээн авсан 48, нийтдээ 283 гомдлыг шийдвэрлэх юм.
Шүүхийн ёс зүйн хороо 34 шүүгчид холбогдох 19 гомдлыг хэлэлцэж, 12 шүүгчид холбогдох сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 11 тогтоол, 4 шүүгчид холбогдох сахилгын хэрэг үүсгэсэн 2 тогтоол, оролцогчийн хүсэлтээр 16 шүүгчид холбогдох 6 хуралдааныг хойшлуулсан тогтоол тус тус гаргажээ.