Хайлааст орчим агаарын чанар их бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээг танилцуулж байна. Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлсон байна. 2023 оны нэгдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд 100-н айл, Толгойт, Нисэх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой”, I хороолол, Зурагт, 5-н буудал, Налайх, Шархад орчим “Бохирдолтой”, Хайлааст орчим “Их бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments