PUBG тоглоомын ДАШТ-д Монголын хоёр баг эхний таван байрт багтаж, А.Бүрэнбаяр шилдэг тоглогчоор шалгарав

Индонез улсын Жакарта хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд PUBGM ДАШТ зохион байгуулагдлаа.Гурван өдрийн 18 тоглолтын үр дүнгээр Монголын STALWARTESPORTS баг дөрөвдүгээр, IHCESPORTS баг тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Энэ жилийн ДАШТ 4 сая ам.долларын шагналын сантай бөгөөд STALWARTESPORTS баг 200,000 ам.доллар буюу 690 сая төгрөг, IHCESPORTS баг 151,000 ам.доллар буюу 521 сая төгрөгийн шагналыг авчээ.

STALWARTESPORTS багийн тамирчин TOP буюу А.Бүрэнбаяр PUBGM ДАШТ-ий шилдэг тоглогч боллоо.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments