|

Б.Батсуурь Азербайжаны лигт тоглохоор боллоо

Монголын волейболын үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх” багийн ахлагч, Монголын шигшээ багийн тамирчин Баттөрийн Батсуурь Азербайжаны лигт дөрвөн сарын хугацаанд тоглохоор болжээ.

Тэрбээр, Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт легионер тамирчнаар очиж буй хоёр дахь тамирчин болж байгаа бөгөөд өмнө нь Т.Хангал өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Тайландын лигт тоглохоор тус улсыг зорьсон юм. Өмнө нь Б.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа гадаадын лигт легионер тамирчнаар тоглох зорилготой байгаа талаараа дурдаж байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *