АНУ-д зургаан настай сурагч багшийгаа буудаж хүндээр шархдуулжээ

АНУ-ын Виржиниа мужийн бага сургуульд зургаан настай сурагч ангидаа галт зэвсэг авчран багшийгаа буудсан хэрэг гарчээ. Багшийнхаа хэвлий рүү буудаж хүндээр шархдуулсан хүүг цагдаагийн газарт саатуулсан байна.

Цагдаа нар энэ хэргийг санамсаргүйгээр сум алдаж буудсан хэрэг биш харин үл ойлголцол, маргаанаас үүдэлтэй гэж үзжээ. Бяцхан сурагчийнхаа гарт буудуулсан 25 настай багш Эбби Звернерийн биеийн байдал сайжирч байгаа аж.

Нэгдүгээр ангийн сурагч хаанаас, хэрхэн гар буу олж авсан нь тодорхойгүй байна. Зэвсэгт халдлага гарсантай холбогдуулан 550 сурагчтай сургуулийн үйл ажиллагааг даваа гарагт цуцалжээ. АНУ-д 1970 оноос хойш зургаан настай хүүхэд галт зэвсэг ашиглан хэрэг үйлдсэн гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *