Look of Today: О.Билгүүн “Миний хувьд хувцаслалт МАШ ЧУХАЛ ”

Энэ удаагийн “Look of today“ булан загвар өмсөгч, бизнесмен О.Билгүүнийг онцоллоо.

Тэрбээр, “Чанартай хувцас чухал хэдий ч, уйдамтгай тул загварлаг байхыг эрхэмлэдэг” хэмээсэн юм.

Түүний өнөөдрийн out-look-ийг тодорхойлоход, “Adidas“ брэндийн өнгөлөг цамц, пүүзийг хар өнгийн бэлтгэлийн өмдтэй хослуулсан нь спортлог хийгээд загварлаг зохицол байв.

1. Нэр, нас: О.Билгүүн, 29настай 

2. Ажил ба мэргэжил: Төслийн менежмент, загвар өмсөгч чиглэлээр ажилладаг, дипломатч мэргэжилтэй 

3. Өнөөдрийн хувцаслалтынхаа тухай сонирхуулаач: Спорт, чөлөөт хувцас 

3. Хувцаслалт танд хэр чухал вэ? -Маш чухал

 

4. Дуртай брэнд: – Prada, Nike, Adidas, Zara 

5. Дуртай акксесиор: -Цаг, бугуйвч 

6. Байнга биедээ авч явдаг зүйл: -Цүнх, хамрын дусаагуур /инээв/ 

7. Таны бодлоор шүүгээнд заавал байх  хувцас: Цагаан цамц, хослол 

8. Өнөөдөр амжуулахаар төлөвлөсөн ажил: Өнөөдөр олон ажил амжууллаа.Үүний дараа  хөрөнгө оруулагчидтай уулзна. 

9. Ирээдүйн зорилго: Дэлхийд танигдсан байр суурьтай хэн нэгэн болох. 

10. Хобби буюу хамгийн их цаг зарцуулдаг зүйл: И-спорт, аялах 

11. Чанартай хувцас,  Загварлаг хувцасын аль нэгийг сонго гэвэл? Загварлаг хувцас. Уйдамтгай учраас үргэлж загварлаг байхыг эрхэмлэдэг. 

12. Инстаграм: bilguunigx 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *