Ардчилсан нам шинэ даргаа маргааш тодруулна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг намын “Эв нэгдлийг хангах” ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногт /2022.01.04/ хоёр талд хуваагдаад буй АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийг оролцуулсан “Эв нэгдэл” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтаас ҮБХ-ны хурлын товоо гаргасан юм. Тодруулбал, энэ сарын 10-ны буюу маргааш Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар боллоо.
Эл хурлаар намын даргаа сонгож, цаашид Их хурлын товоо гаргаж намын шинэ даргаа батламжлах үйл явц өрнөх юм.