С.Бямбацогт: УБТЗ-ын ачаа тээвэр зохион байгуулалт хариуцсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна
Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй. Улмаар УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэр гарсан.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, “Цаг үеийнх нь хугацаанд авч үзвэл энэ явдал намайг сайд болохоос өмнөх асуудал. Гэхдээ мэдээж ийм асуудал байж болохгүй. Тиймээс УБТЗ-ын ачаа тээвэр зохион байгуулалт хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шалгуулахыг үүрэг даалгавар өгсөн. Мөн УБТЗ-ын нөхцөл байдал өнөөдөр хүнд байна. Үнэ тарифыг нэмсэн ч шийдэж чадахгүй байна. Ажилчдынхаа 13 дахь сарын цалинг ч өгч чадахгүй байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг ОХУ-ын тал мэдэж байгаа” хэмээв.
ТӨМӨР замынхан.. 13 дахь цалингаа байнга авдаг.. үр дүнгын цалин 76% гэлүү .. раш бас харамгүй нэмжээдэ