Эх баригч: Надаас болоод байгууллагын нэр хүнд уналаа гэж бодох тусам надад хэцүү санагдаж байсан

Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22.00 цагийн орчимд нийслэлийн Өргөө амаржих газрын үүдэнд жирэмсэн эмэгтэй машинд амаржсан тохиолдол гарсан билээ. Тухайн үед ажиллаж байсан эх баригч н.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр эх баригч н.Энх-Амгалан, “Нөхцөл байдал маш хурдан болж өрнөсөн. Хүүхдийн толгой нь гарчихлаа гэдгийг мэдэнгүүт маш их цочирдсон хэдий ч хурдан хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой гэж бодсон. Гарт байсан бүх зүйлээ хаяад хүүхдийн аавыг дагаж гараад эхэд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ээж, хүү хоёрыг эмнэлгээс гарлаа гэхэд л тайвширсан даа. Ийм юм болоход эмнэлгийн удирдлагууд маань ямар хэцүү нөхцөл байдалд ажилладаг юм бэ гэдгийг маш ихээр ойлгосон. Надаас болоод байгууллагын нэр хүнд уналаа гэж бодох тусам надад хэцүү санагдаж байсан. Би ажлын гараагаа Өргөө амаржих газраас эхэлж, өдийг хүртэл энэ хамт олон дунд ажиллаж байна. Эмнэлгийн маань үйл ажиллагаа голдиролдоо орох гэж байхад би нэрмээс болчихлоо доо гэдэг бодол надад хамгийн хэцүү байсан. Ийм нөхцөл гарсанд маш их харамсаж байна” хэмээв.

Similar Posts

One Comment

  1. ОРК ууд , салиа гаа гарсанааач мэдэхгүй гадуур дэмий тэнэсэн нь .. таны буруу биш ээ.. ур чадвар гаргаж эх үрийн АМЬ аварсанд талархая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *