|

ХНХЯ: Нас барсан тэтгэвэр авагчийн ар гэрийн тэтгэврийг 20%-иар нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийн онцлох заалтуудаас танилцуулъя.

  • Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна;
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулан, сангийн тогтвортой байх нөхцөл бүрдүүлнэ;
  • Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ;
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй;
  • Нэрийн дансны орлогыг мөнгөжүүлж, үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ;
  • Мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ;
  • Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ;
  • Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина;
  • Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, ирээдүйн нийгмийн баталгааг хангана;
  • Хувийн нэмэлт тэтгэврийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ;
  • Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно;
  • Төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх эрх зүйн орчин бүрдүүлж, 20-оос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлнэ;
  • Өндөр насны тэтгэвэр бодох арга сонголттой болно;
  • Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно;
  • Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгоно;
  • Хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоож буйг зогсоож, иргэдийг хүнд нөхцөлд ажиллуулдаггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Урт хугацаанд улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн ачаалал буурна;

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *