УБТЗ-ын орлогч дарга Д.Амарбаясгаланг шалгахыг шаардав
УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийв.
ҮЭ-ийн дарга н.Баяраа, “УБТЗ-ын дээд түвшний дарга нарыг ч шалгах ёстой. УБТЗ бол хувь нийлүүлсэн байгууллага. ТУЗ буюу Ерөнхий хороонд Оросын талаас 3, манай талаас 3 гишүүнтэй. Манай улсын Зам тээврийн хөгжлийн дэд сайд Монголын багаа ахалдаг. Ерөнхий хороонд хяналт тавих үүрэгтэй, хөндлөнгийн гишүүнээр С.Цогтгэрэл ажилладаг. Энэ хүн төмөр замчин биш, улс төрийн хүрээний хүн тул энэ томилгоо буруу гэдгийг бид хэлсэн, эсэргүүцсэн.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр манай ажилчдад 13 дахь сарын цалинг 200 хувиар олгох чиглэл өгчээ. 2022 онд УБТЗ алдагдалтай ажилласан тул ажилчдад 100 хувийн урамшуулал олгох шийдвэр гаргасан байв. Бид буюу ҮЭ урамшуулал нэмэх шаардлага тавихаар удирдлагууд боломжгүй, мөнгө байхгүй гэдэг. Харин сайд чиглэл өгөнгүүт одоо хаанаас яаж урамшуулал өгөх үү гээд хайж байна. Улс төрчид энэ мэтээр манай байгууллагад хэт их оролцож, нөлөөлж байна. Цогт ОХУ-аас саяхан ирсэн. С.Бөтдөлийн дээд тушаалын дарга. Энэ хүнийг мөн шалгах ёстой.
УБТЗ бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдлууд олон. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцдоггүй. Хэрэг хийнгүүтээ нэг жилийн чөлөө аваад явдаг, энэ хугацаа нь дуусахаар ажилдаа ордог” гэв.