Ч.Лодойсамбуу: УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал нэмэлт өөрчлөлт хийгээд ч нэмэргүй
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа аж.
Тэрээр, “Хүүхдийн мөнгө, хүн амны орлогын албан татварын тухай хууль хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Засгийн газар өдөр бүр ямар нэг хулгайг ил гаргаж ард иргэд түүнийг нь илрүүлэхийн төлөө араас нь явсаар араар нь болж буй хуульгүй олон шийдвэрүүдийг анзаарахгүй байна. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал нэмэлт өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Улсын үндэс суурь нь Үндсэн хууль боловч хэрэгждэггүй. УИХ хуулиа зөрчөөд байвал ард иргэд хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болж байна. ҮХЦ-д дараах асуудлаар хандаж байна
- Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж өгөхөөр болсон. Хүүхэд бол хүүхэд. Хүнийг ажил төрөл, гар үүслээр ялгахгүй гэж заасан шүү дээ.
- Татварын хуулиар 10 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний мэдээлэлд халддаг боломж бүрдэж байна.
- Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулах бас нэг заалт нэмэгдсэн нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр.
Эдгээр хуулиудыг эргэн харж маргаан үүсгэн шийдвэрлэхийг бид ямар нэг шаардлага хүргүүлээгүй. Өргөдөл гаргаж ҮХЦ-ээс гуйж байна” хэмээв.