П.Сайнзориг: Цогцост шинжилгээ хийхэд амиа алдсан хүний ар гэрээс төлбөр авахгүй

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Шүүх шинжилгээний тухай хуулийн зарим зүйл заалтын талаар танилцууллаа.

Тэрбээр “Амь насаа алдсан иргэдийн ар гэрээс цогцост шинжилгээ хийхэд төлбөр авдаг өнөөгийн практик бий. Энэ мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлдэг тогтолцоо руу орж байгаа. Шүүх шинжилгээний амбулаторийн зардлыг мөн дээрх сангаас гаргах юм” гэлээ.

Түүнчлэн байгаль орчны эсрэг гэмт хэргүүд шийдэгдэхгүй байгааг дурдаад “Энэ төрлийн гэмт хэргүүд шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь хохирлын үнэлгээг тогтоох зардлыг мөрдөн шалгах байгууллагад тусгаж өгдөггүй. Яамнаас үнэлгээний эрх авсан байгууллагуудаар хийлгэе гэхээр хохирлыг үнэлгээний 5-10 хувийг нэхдэг. Энэ нь хэдэн арван тэрбум төгрөгийн асуудал болдог.Шүүх шинжилгээний байгууллагад тусдаа нэгж гаргаад, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшдаг байдлыг таслан зогсоож, буруутай этгээдээр байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлнэ” гэдгийг хэлсэн юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *