Б.Баттөмөр: Сэлэнгийн иргэдээс Ч.Ундрам гишүүнийг эгүүлэн татах гомдол ирүүлсэн
УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой гомдол УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ирсэн гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл эл асуудалд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр тайлбар өглөө.
Тэрбээр “Ч.Ундрам гишүүний асуудлаар Сэлэнгэ аймгийн иргэдээс өргөдөл ирсэн. Нэгт, Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нарыг эгүүлэн татахыг шаардсан. Гэхдээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх парламентад байхгүй.Хоёрт, УИХ-ын гишүүний Ч.Ундрам ёс зүйн алдаа гаргасан, эгүүлэн тат гэсэн. Хууль, хяналтын байгууллага шалгаж байхад ёс зүйн асуудлыг давхар шалгахгүй гэж заасан байдаг. Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх дээр гэр бүлийнх нь асуудал орж байгаа, эцсийн шатандаа яваа гэх мэдээлэл авсан. Хүүхэд хүчирхийлсэн гэх асуудлыг нь цагдаа шалгаж байгаа юм билээ. Энэ бүх асуудал нэгтгэж ирсний дараа холбогдох байнгын хороо асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм.