Өнөөдрийн Зурхай: 2021/03/29

Матар

2021/03/29

Нойр муудаж, хар дарсан зүүд зүүдлэх магадлалтай. Үл ойлголцлоос болж гэр бүлд зөрчил үүснэ. Хий хардлага нь хэрэггүй маргаанд хүргэх магадлалтай. Зөн билэгч ухаалаг зан том алдаа хийхээс хамгаална. Бууж өгч, өгөөмөр бай. Тэгвэл та хайр сэтгэлдээ сэтгэл хангалуун болж ажил хэрэг тань ч бүтэмжтэй сайн байна.

Хумх

2021/03/29

Үүрэг даалгавраа биелүүлэх өдөр. Найз нөхдийн тусламжтайгаар өөрийн онцгой нөхцөлд байгаа ажлаа хэрэгжүүлэхийг хичээ. Амжилтад хүрэхэд саад болсон хамаг хүчин зүйлүүдээс өөрөө санаачлан салж чадахгүй бол мөрөөдөл чинь үүрд хий хоосон зүйл болж үлдэнэ. Ийм үед эрүүл ухаанаар, сайн тунгаан бодох нь хамгийн чухал байдаг.

Загас 

2021/03/29

Таны төрөлх эрч хүч гай зовлонгоос хамгаалж, бие махбодыг төдийгүй оюун санааны хүч чадлыг сэргээнэ. Таны гол зорилгодоо хүрэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа утга учир бол явж явж хамгийн хайртай хүмүүстэйгээ аз жаргалын төлөө л юм. Таны сэтгэлийг үнэхээр ойлгодог бол хайр сэтгэл чинь маш сайхан харилцаатай байна. Та гэр бүлдээ чин сэтгэлээсээ ханд.

Хонь

2021/03/29

Сайн муу зэрэгцэх өдөр. Зарим хорон санаатай хүмүүстэй сөргөлдөлгүй, зай барь. Муу санаатнуудын хов живээс үүссэн хор хөнөөл ирж болзошгүй. Өмнөх эерэг хандлагууд хадгалагдах боловч бие тавгүйрхэж, ажлын үр дүнд муугаар нөлөөлнө. Гэхдээ сэтгэл санаа сайхан болгох аятайхан мэдээ сонсоно.

Үхэр

2021/03/29

Энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ сайхан мөчийг бүтээх үйл ажиллагаа зохион байгуул. Амьдралын аз жаргалтай үеэ эргэн дурсаж хамтдаа ширээний ард суун ярилцахад тохиромжтой. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь сайхан үлгэр дуурайл болно. Ганц бие залуус ганцаардаж суулгүй найз нөхдөө гэртээ урь. Хамт олонтойгоо ч цагийг сайхан өнгөрүүлж болно.

Ихэр

2021/03/29

Жижиг гэлтгүй чухал санаанд ач холбогдол өг. Хүсэл, мөрөөдлүүд эхнээсээ биелэх тул сэтгэл санаа тайван байна. Санхүүгийн байдал тогтвортой болох хандлага байна. Орой сайхан хоол хийж ойр дотны хүмүүсээ дайл. Мөн холбоо бариагүй удсан найз нөхөдтэйгөө утсаар ярь. Тэд танд тун таатай урмыг үгсийг хэлэх болно.

Мэлхий

2021/03/29

Од эрхсийн зохилдлогооноос болж таагүй зүйлс гаргах тул та сэтгэлийн хатаар даван туулах хэрэгтэй байна. Ур чадварыг тань сорих үйл явдал болно. Муу зүйл бодож санавал муу үр хөнөөл ирж болзошгүй. Энэ өдөр таны ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, нарийн мэргэшлийг сорих болно. Эрүүл мэндэд асуудал гарч магадгүй тул болгоомжтой бай.

Арслан 

2021/03/29

Оюуны ажил болон уран бүтээл хийдэг хүмүүс сайн төвлөрч, үр дүн гарга. Бусадтай харьцахдаа хянуур бай. Болгоомжгүй анхааралгүй хэлсэн үг хийсэн жижиг гэлтгүй үйлдэл бусдыг гүн гүнзгий гомдоовол хожим их хор хохиролтой байна. Амьдралд тань боломжийн сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эерэгээр шийдэгдэх эхлэл тавигдана. Ядартлаа ажиллахгүйгээр үе үе тархи толгойгоо амрааж, сэргэлэн цовоо байх хэрэгтэй.

Охин

2021/03/29

Эрүүл мэндээ анхаарч, хоол хүнсээ тохируул. Гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадсан хайр дурлалын харьцаа л жинхэнэ бат бөх болно. Гэр бүлийн уур амьсгал сайн тал руугаа эргэх магадлалтай. Хол явах шаардлага гарвал гарах үр дүнг сайн тунгаан бод.

Хилэнц 

2021/03/29

Огт санаагүй хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй. Зарим үйл явдал таны амьдралыг өөрчилж болох юм. Түүгээр явсан гай зовлонг үүгээр дуудан аз завшаанаа үргээх магадлалтай шүү. Бизнес шийдвэр ямар ч үед хуулийн дагуу байх ёстойг анхаар. Харилцан ойлголцолд хүрсэн, хайртай хосууд гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой. Та гэр бүлтэй, хүүхэдтэй бол тэдэнд таны анхаарал, халамж үгүйлэгдэж байна.

Жинлүүр 

2021/03/29

Ажил хийхэд тааламжгүй өдөр. Хөрөнгө оруулалт хийх эсвэл томоохон худалдан авалтанд бодолтой оролц. Ажил дээр хөл хөдөлгөөн ихтэй байх бололтой. Таныг гадны нөлөө төлөвлөөгүй хэрэг, гэнэтийн даалгаварт оногдуулна. Ажилдаа алдаа гаргахгүйн тулд эелдэг боловсон харьцаа, ая зантай, арвич хямгач байхыг сурч, туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй

Нум

2021/03/29

Асуудалд уран бүтээлч сэтгэлгээгээр ханд. Эерэг байдлууд шууд илэрнэ. Мөн таны ажил хэрэгч байдал эрхэлсэн ажилд тань эмх журамтай байдлыг бүрдүүлнэ. Бусдыг сайн сонсож, бүгдээс суралцаж зарим үед илүү хүлээцтэй бай. Ажлын боломжийг сайн тал руу нь ашиглахыг хичээ. Гэр бүлийн харьцаа таны оролцоотойгоор эерэг байдлаа хадгална.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *