Н.Сугар: Маргааш 30 шинэ автобусыг Замын-Үүдээс Улаанбаатарт авч ирнэ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Үүний 100 нь энэ сард орж ирэх аж. Өчигдрийн байдлаар 18 автобусыг Замын-Үүдэд оруулж ирсэн, өнөөдөр үдээс хойш дахин 30-ыг оруулж ирэхээр ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлэв.
Мөн тэрбээр “Маргааш өглөө эхний 30 автобусыг Замын-Үүдээс Улаанбаатар руу татан авна” гэлээ.Эдгээр автобус энэ сарын 2-нд Эрээний хил дээр ирсэн. Хэрэв хил гааль дээр асуудал үүсэхгүй бол нэгдүгээр сарын 10-нд Монголд авчирч, 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж буйгаа нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байв.