ЭЦА: С.Батдөлийн үйлдсэн гэмт хэрэг багадаа 5-12 жилийн хорих ялтай

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны даргатай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “АТГ, цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэгээр яллагдагч Б-ийн болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан.

Мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад эд зүйлсийг хураан авсан. Хэргийн холбогдогч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 мөнгө угаах, 18.3 татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 /хахууль авах/ гэсэн зүйл ангиар шалгалтын ажиллагааг явуулж байна.Б-д өчигдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өчигдөр авсан. Цаашид хамтарсан ажлын хэсэг хэргийн нотлогдвол зохих бүрэн дүүрэн тогтоох, хуулийн дагуу хэргийг шуурхай шийдвэрлэхээр прокурорын хяналт дор ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгөв.

Мэдээллийн дараа прокурорын зөвшөөрлөөр С.Батдөлийн гэрт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бичлэгийг нийтэд үзүүллээ.

 

Тэрбээр “Энэ хэрэгт хэчнээн хүн, ААН шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд таван жилийн, хахууль авах хэрэгт 12 жилийн хорих ял оноодог. Татвараас зайлсхийсэн гэмт хэргийг хөнгөн гэж үздэг” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *