Украины Буча хотод барьсан гэртээ казахууд иргэдийг дулаацуулж, дайлж эхэлжээ
Украины дайнд хамгийн их хохирол амссан хот сууринуудын нэг Бучад тус улсад амьдардаг Казахстаны иргэд гэр барьж, нутгийн хүмүүсийг дулаацуулж, дайлж эхэлжээ.
Оросын армийн бөмбөгдөлтийн улмаас тус хотод халаалт, эрчим хүч тасалдах болсон тул эрх баригчид нийтийн дулаацах байруудыг байгуулж ашиглах болсон. Казахууд өөрийн уламжлалт сууцыг ийм зорилгоор ашиглаж байгаа гэнэ.Уг арга хэмжээг Киев дэх Казахстаны элчин сайдын яам дэмжиж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Даарч зутарсан иргэд тус гэрт дулаацаж, халуун цай, боорцог (казахаар баурсак) зооглох болсон байна.
Эх сурвалж: Radio Free Europe