Ц.Оюунгэрэлийн хувьд АН-ын даргын сунгаа ердөө “БИЕ ХАЛААЛТ”
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө өчигдөр дахин мэдэгдсэн. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард “Ирэх зургаан жилд Ковидийн дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэл гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас Монголчуудад учрах эсрдлийг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ” хэмээн мэдэгдэж байв.
Харин өчигдөр АН-ын цахим сонгуулийн үр дүнг зарлах үеэр “Миний хувьд нас 50 гарсан. 1960-аад оны төлөөлөл. Яагаад би насаа хэлж байна гэхээр миний өмнө дахиад нэг даваа байна. Миний хувьд АН-ын сонгууль бол дараагийн даваа уруугаа явах бие халаалт байлаа.
Энэ бие халаалтыг шижигнэсэн сайхан итгэл үнэмшилтэй залуучуудтайгаа хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаанд дахин уулзатлаа баяртай” гэсэн юм.