|

Б.Жавхлан: Манай улс 2022 онд өмнө хүрч байгаагүй буюу $12.5 тэрбумын экспорт хийж чадлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “2022 оны төсөв Монгол Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. Өөрөөр хэлбэл 1.4 их наяд төгрөгөөр Улсын төсвийн тэнцэл сайжирч гарлаа.

Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй 12.5 тэрбум ам.долларын экспортыг хийж чадлаа. Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар буюу худалдааны тэнцэл сайжирч гарсан. Энэ нь 2022 оны төсвийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлсэн.Экспорт дотор биет хэмжээгээрээ хамгийн том нь нүүрсний экспорт байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үеэр нүүрсний экспортыг 18 сая тонн байна гэж тодотгол хийж байсан.

Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолж чаджээ. Энэ нь төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол үзүүлэлт боллоо” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *