Хумхаа өвчний халдвар авч, биеийн байдал нь хүнд байсан энхийг сахиулагч нас баржээ

Өмнөд Судан улсад эхнийг сахиулах үүрэг гүйцэтгэх хугацаандаа хумхаа өвчний халдвар авч, эх орондоо ирэн, эмчлүүлж байсан алба хаагч нас барсан харамсалтай явдал болсон тухай мэдээлэл гарсан.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад биеийн байдал нь хүнд байсан офицер нас барсан хэмээв.

“Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрсэн. Одоогоор долоон алба хаагч бүрэн эдгэсэн. Хоёр алба хаагчийн нэг нь нас барсан, нөгөө нь эмчилгээний тасагт нэн хүнд гэсэн ангиллаар хэвтэн эмчлүүлж байна” хэмээн энэ сарын 5-нд Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од мэдээлж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *