Ирж буй 4-р сар Аутизмын сар
Та өмнө аутизмын тухай уншиж судалж байв уу?
Жил бүрийн 4 дүгээр сар аутизмын сар бөгөөд аутизмын өвчнөөр өвчилсөн хүмүүсийг дэмжиж ойлгох, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүхий л ажлыг хэргэжүүлж, зохион байгуулдаг сар билээ.
Аутизм нь нийгмийн харилцаа, нийгэмшлийг хязгаарлан, саад бэрхшээл болдог нэгэн төрлийн эмгэг бөгөөд одоог хүртэл эрдэмтэд аутизмын учир шалтгааныг тайлаагүй байгаа юм.
Уг эмгэгээр өвдсөн хэн бүхэн нийгэмшлийн хувьд тодорхой нэгэн асуудалтай байдаг ба бусад төрлийн эрүүл мэндийн болон сэтгэхүйн асуудалгүй байдаг байна.
Тиймээс нийгэмд энэ эмгэгийг хүлээн зөвшөөрч, энгийншүүлэх нь чухал бөгөөд манай улсад Монголын Аутизмын Холбоо хэмээх төрийн бус байгууллага уг зорилгын дагуу ажилладаг ажээ.
Одоогоор Монгол улсад 20 мянга орчим хүмүүс уг эмгэгийн оноштой байдаг байна.