Олимпын наадамд ирэх төлөөлөгчдийн тоог хоёр дахин цөөлнө
Япон улсын Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас “Токио-2020”, Паралимпын зуны наадамд ирэх албан ёсны төлөөлөгчдийн тоог хоёр дахин цөөлөх талаар хэлэлцэж байна.
Олимпын үеэр гадаадын 90 мянга орчим зочид төлөөлөгч ирэх юм. Үүнээс 30 мянга нь тамирчид байх бол үлдсэн нь багийн гишүүд болон үйлчилгээний ажилтнууд байна гэж заажээ. Зохион байгуулагчдын зүгээс тэдний тал хувийг нь танахаар төлөвлөж байна. Харин тэмцээнд шууд оролцохгүй зочдыг аль болох ирэхгүй байхыг зөвлөжээ.
Токиогийн олимпыг зохион байгуулах хорооноос тэмцээнийг гадаадын үзэгчидгүй явуулахаар шийдвэрлэсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: japantimes.co.jp