ЗГ-ын хурлаас ковидын хуулиар түр томилогдсон 18 АГЕНТЛАГИЙН даргыг чөлөөллөө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ковидын хуулиар томилогдоод байсан албан хаагчдыг чөлөөллөө. Тодруулбал, ковидын хууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон юм.
- Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл,
- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Б.Жаргалсайхан,
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун,
- Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн,
- Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул,
- Ойн газрын дарга Б.Оюунсанаа,
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж,
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж,
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай,
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир,
- Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан,
- Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул,
- Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал,
- Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун,
- Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа нарыг үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
Мөн Усны газрын дарга Ш.Мягмарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө.