Б.Пүрэвдорж: Тэмцлийн минь үр дүнд тэтгэврийг таван жилээр тогтоолоо
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр “Өнгөрсөн 2017 онд Монгол Улс гадаадын валютын санд хамрагдаж, тэтгэврийг долоон жилээр бодох асуудлыг оруулж ирсэн. Энэ хугацаанд тэтгэврийг таван жилээр бодох асуудлыг дэвшүүлж, жагсаал зохион байгуулж УИХ-ын индэр дээрээс 60 гаруй удаа үг хэлж байлаа. Энэ хуулиа таниулах зорилгоор 21 аймагт уулзалт хийж, зөвлөгөөн зохион байгуулж ажилласан. 2021 онд Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийг тэтгэврийн жилийг 10 болгох багц хууль оруулж ирсэн. Үүнийг эсэргүүцсэний эцэст Засгийн газраас уг хуулийн төслийг буцаасан. Харин өнөөдрийн Засгийн газар энэ тэмцлийн минь үр дүнд таван жилээр бодох тухай Нийгмийн даатгалын багц хуульд тусгаж оруулж ирсэнд талархаж байна” гэлээ.