Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хулгайчдын нэрийг сонсоод иргэд цочирдоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томиллоо.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Нийт гурван удаагийн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн. Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд цочирдох байх.Хянан шалгах түр хороо хуулийн дагуу татан буугдах хүртэл даргаар ажиллах бодолтой байна. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үг би. Би айхгүй байгаа.Энэ оны дөрөвдүгээр сард түр хорооны ажлынхаа тайланг УИХ-д танилцуулна. Тийм учраас байнгын хорооны дарга боллоо гээд түр хорооны даргаас чөлөөлөгдөх шалтгааныг олж харахгүй байна. Чөлөөлөгдөхдөө тулах юм бол би байнгын хорооны дарга болох албагүй” хэмээв.