С.Бямбацогт: Бүгдийг нь нүүрсний хулгайч гэж харлуулж болохгүй

УИХ-ын өнөөдрийн /2023.01.12/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Одоо хүн болгоныг хулгайч болгодог болголоо. Тэнд явж байгаа УИХ гишүүн байсан ч, жолооч нар байсан ч бүгдийг нь нүүрсний хулгайч гэж харлуулж байна. Ийм байж болохгүй. Өмнө нь ч гэсэн Хөгжлийн банк дээр адилхан. Сайн төсөл, сайн зээлийг нь хулгайч гэж байсан. Зээлийг хууль бусаар авсан, хуулийн хүрээнд авсан, зориулалтын болон зориулалтын бусаар ашигласан зэргийг үл хамаарч бүгдийг нь л харлуулсан. Түүнтэй адилхан нүүрс дээр бүгдийг нь харлуулж болохгүй. Тэр төмөр замчин, дохиочин нүүрсний хулгайч биш. Тэр нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар нүүрсний хулгайч биш. Ард нь зохион байгуулж байгаа газарт л хулгай байгаа шүү дээ. Ингэж ялгаж өгөхгүй бол хэдэн мянган жолооч, төмөр замчдыг хулгайч гэж нэрлэж болохгүй. Одоо воганыг дагасан нүүрсний хулгай байхгүй болно. Тээвэрлэлттэй холбоотой хулгайг арилгана, үүний төлөө ажиллаж байна” хэмээн ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *