Н.Сугар: Хятадаас оруулж ирсэн 30 автобус хөгжлийн бэрхшээлтэй иргэд бууж суух төхөөрөмжтэй
Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс автобусны парк шинэчлэлийн ажлыг хийж буй. Энэ хүрээнд БНХАУ-аас 224 автобус авахаар захиалсан бөгөөд эхний 100 автобусны 30 нь өчигдөр шөнө Улаанбаатарт хотод ирсэн. Харин үлдсэн 70 автобус энэ долоо хоногт орж ирэх аж. Мөн 114 автобус үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа. Хоёрдугаар сард багтаад орж ирнэ гэж Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Тэрбээр “Хятадаас оруулж ирсэн 30 автобусад дугаар олгож, 5-7 хоногийн дараагаар үйлчилгээнд гаргана. Шинэ автобусууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарттай. Бууж суух төхөөрөмжтэй. Цахим дэлгэцтэй. Өвөл цонх нь цантахгүй. Зун кондишнтэй” гэв.