Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 03-нд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаас тогтоолын төслийг анхны хэлцүүлгээр батлах санал гаргасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.