|

ЕБС-ийн сурагчдад усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгож эхэллээ

Баянгол дүүрэгт ЕБС төгссөн хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгож төгсгөх хөтөлбөрийг эхлүүллээ.

Тус дүүрэг өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг нь зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх цаашлаад Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгох зорилгоор дүүргийн ЕБС-иудын 12-р ангийн сурагчдын дунд Усан спортын боловсрол олгох хоёр үе шаттай хөтөлбөрийг эхлүүлжээ.

Нэгдүгээр шатны хөтөлбөрийн эхний ээлжинд буюу энэ сард Ерөнхий боловсролын 28, 40 дүгээр сургуулийн 12-р ангийн 298 сурагч дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Усан бассейнд, 77-р сургуулийн 271 сурагч Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-т хичээллэх хуваарь гарсан бөгөөд ингэснээр ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжих хөтөлбөрийн нэгдүгээр шатанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудын 2300 гаруй төгсөх ангийн сурагч усанд сэлэх анхан шатны боловсролтой болох юм.

Харин ирэх есдүгээр сард эхлэх 2-р шатны сургалтад төгсөх 12-р ангид шинээр элсэн орох 2000 гаруй сурагчийг шат дараатай хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 онд БГД-т үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 19 сургуулийн төгсөх ангийн сурагчид усанд сэлэх анхан шатны чадвартай болж төгсөхөөс гадна хүүхэд, залуус усан спортын мэдлэгтэй болж өөрсдийгөө хөгжүүлэх, цаашлаад элдэв аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.


 


 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *